Монгол Улс Украины асуудалд түдгэлзсэн байр суурь илэрхийлжээ
.jpg)
НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ, Украинд халдан довтолсныг нэн даруй зогсоох асуудлаар санал хураалт /2022/03/02/ зохион байгуулжээ. Санал хураалтад Ерөнхий Ассамблейн 193 гишүүн орны төлөөлөгч оролцсоноос 141 нь дэмжиж, 35 улс түдгэлзсэн байна. Харин Беларусь, Сири, Хойд Солонгос, Эритрей, ОХУ эсэргүүцжээ. Санал хураалтад оролцохоос татгалзсан Азербайджан, Гвиней, Узбекистан зэрэг 11 улс байна. Манай улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн байна.