Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог тогтоолоо

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэргэлээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшиг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо.
– Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна. Шалгалтыг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулна.