Нэг хүн нас барж, нийт 1935 хүн хэвтэн эмчлүүлж байна
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/03/04/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 232 тохиолдол шинээр нэмэгдэж, нэг хүн нас барлаа. Нийт нас баралт 2101 байна. Нийт тохиолдлын 95 нь Улаанбаатарт, 137 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 1935 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 25 хүн байна. Гэрийн хяналтад 6262 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.8 хувь буюу 2 271 778 хүн, 2-р тунд 66.8 хувь буюу 2 173 241 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 31 хувь буюу1 0125 848 хүн, 3.1 хувь буюу 106 305 хүн хамрагджээ.
Оллоо.мн