Сурагчид дөрөвдүгээр сарын 4-нөөс долоо хоног амрана

2021-2022 оны хичээлийн жил гурван улиралтай. Сурагчид эхний улиралд 16 долоо хоног хичээллэж, арванхоёрдугаар сарын 18-наас амарсан. Харин хоёрдугаар улирлын хичээл хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн.
Энэ улирлын хичээл долоон долоо хоног үргэлжилж нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ноос амрах юм. Амралт долоо хоног үргэлжилж дөрөвдүгээр сарын 11-нд гуравдугаар улирлын хичээл эхлэнэ.
С.Цог