Нийт 264 тохиолдол нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/03/05/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 264 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй байна. Нийт нас баралт 2101 байна. Нийт тохиолдлын 132 нь Улаанбаатарт, 132 нь орон нутагт бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 1840 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 21 хүн байна. Гэрийн хяналтад 5772 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.8 хувь буюу 2 271 836 хүн, 2-р тунд 66.8 хувь буюу 2 173 300 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 31 хувь буюу1 0126 267 хүн, 3.1 хувь буюу 106 880 хүн хамрагджээ.

\Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button