Гадаад харилцааны яамны 3 үйлчилгээ цахимжиж, ‘E-MONGOLIA’ системд орлоо

Гадаад харилцааны яамны 3 үйлчилгээ цахимжиж, ''E-MONGOLIA'' системд орлоо.

Тодруулбал:

– Гадаад харилцааны яаманд өргөдөл, гомдол илгээх

– Хилийн чанадад буй иргэдийн бүртгэл

– Апостиль гэрчилгээ олгох гэсэн гурван үйлчилгээ цахимжлаа.

Ингэснээр тус яамны нийт долоон үйлчилгээ “e-mongolia” системд нэгтгэгдээд байна. Тус үйлчилгээг авахын тулд www.e-mongolia.mn системд өөрийн бүртгэлээ нэвтрэн орж, хайлтын хэсэгт авах гэж буй үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийхэд тус үйлчилгээ нь харагдах болно.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ЦАХИМЖСАН 7 ҮЙЛЧИЛГЭЭ

Апостиль гэрчилгээ авах хүсэлт

Архивын лавлагаа / ажилд томилсон, чөлөөлсөн, сургалт, чөлөө гэх мэт /

Архивын сан хөмрөгт баримт байхгүй тодорхойлолт

ГХЯ-д ажиллаж байсан Цалингийн тодорхойлолт авах /7 хүртэлх жил/

ГХЯ-д өргөдөл, гомдол гаргах

Гэрээ хэлэлцээрийн хуулбар авах

Хилийн чанадад буй иргэдийн бүртгэл

2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн гадаад буй монгол иргэд, монгол буй гадаад иргэдийн мэдээллийг цахимжуулж “e-mongolia” системд нэвтрэн орж, төрийн үйлчилгээг цахимаар авахаар боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-mongolia”-д өнөөдрийн байдлаар төрийн 60 байгууллагын 639 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар иргэд давхардсан тоогоор 9.5 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авсан байна.

ГХЯ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button