Улаанбаатарт 136, орон нутагт 54 тохиолдол нэмэгдэж, хоёр хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/03/07/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 190 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр хүн нас барлаа. Нийт нас баралт 2104 боллоо. Нийт тохиолдлын 136 нь Улаанбаатарт, 54 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 1535 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 19 хүн байна. Гэрийн хяналтад 5312 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.8 хувь буюу 2 271 836 хүн, 2-р тунд 66.8 хувь буюу 2 173 300 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 31 хувь буюу1 0126 267 хүн, 3.1 хувь буюу 106 880 хүн хамрагджээ.
Оллоо.мн