Олон улсын хэмжээнд эмэгтэйчүүд дунджаар 26-28 насандаа гэрлэж байна

-Монгол эмэгтэйчүүдийн статистик үзүүлэлт-
Монгол эмэгтэйчүүдийн анхны гэрлэлтийн дундаж нас 1989 онд 21.1, 2000 онд 23.7 байсан бол 2020 онд дунджаар 26.7 болжээ.
Дэлхийн банкны судалгаанаас харахад олон улсын хэмжээнд эмэгтэйчүүд дунджаар 26-28 насандаа гэрлэж байна.
Мөн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн амьдралынхаа туршид төрүүлж буй хүүхдийн дундаж тоо 1980 онд 6, 1990 онд 4 хүүхэд байсан бол 2020 онд дунджаар 3 хүүхэд болсныг статистик мэдээллээс харж болохоор байна.
2021 оны 3-р улирлын байдлаар манай улсын эмэгтэй ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байна. Энэ нь эрэгтэйчүүдийнхээс 17.8 хувиар бага дүн юм.
Мөн манай улсын 3 эмэгтэй тутмын 1 нь дээд боловсролтой байна.
Манай улсын нийт хүн амын 50.9 хувь нь эмэгтэйчүүд. Тэдний гуравны хоёр /69.6%/ нь хот суурин газарт, үлдсэн гуравны нэг нь /30.4%/ хөдөө орон нутагт амьдарч байна.
Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76. Үүнийг эрэгтэйчүүдийн дундаж наслалттай харьцуулахад 9.5 жилээр урт байна.
Оллоо.мн