Улаанбаатарт 91, орон нутагт 98 тохиолдол нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/03/08/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 189 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй.. Нийт нас баралт 2104 байна. Нийт тохиолдлын 91 нь Улаанбаатарт, 98 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 1377 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 14 хүн байна. Гэрийн хяналтад 4863 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.8 хувь буюу 2 271 860 хүн, 2-р тунд 66.8 хувь буюу 2 173 366 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 31 хувь буюу 1 026 782 хүн, 3.1 хувь буюу 107 441 хүн хамрагджээ.
Оллоо.мн