ГЕГ:2022 оны эхний хоёр сард 1180.2 сая ам.долларын бараа, түүхий эдийг экспортод гаргасан

Экспортод 1180.2 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.6 хувиар буурсан байна.  Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 849.9 сая ам.доллар буюу 72.0 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 259.1 сая ам.доллар буюу 22.0 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 52.0 сая ам. доллар буюу 4.4 хувь; үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 7.3 сая ам.доллар буюу 0.6 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 99.0 хувийг эзэлжээ.

2022 оны эхний 2 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100.0 хувь, чулуун нүүрсний 93.1 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 100.0 хувь, самнасан ноолуурын 88.0 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 73.5 хувийг эзлэж байна.

\

\

\

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button