Огт хэрэггүй сайд

Доороосоо гарч ирсэн, салбарр мэддэг хүн гэж Л.Халтар сайдыг магтаж байтал “Магтсан хүүхэн хуриман дээрээ унгана” гэгчээр болж энэ салбарыг үнэндээ мөлхүүлж, туйлдуулж орхив, тэр.

 

Түүний энэ үйлдлийг “Ажлаа мэдэхгүй хүн хүний аманд багтдаг”-ийн тод жишээ гэж хэлж ч болох бөгөөд Дарханы зам, Чингэлэг тээвэр хоёроор дүн тавихад л хангалттай. Тэгээд ч түүний унхиагүй ажиллагааны горыг Дорноговь аймаг, тэр тусмаа Замын –Үүдийнхэн амсаж байна. Арга ядсан тэд нийслэлд ирж өнөөдөр Ерөнхий сайд, Шадар сайд нарт хандах гэж байна.

 

Эх сурвалжуудын хэлж буйгаар ЗТХ-ийн сайд Л.Халтар, олны нэрлэдгээр “Жаргалсайхан дарга” буюу тус яамны Бодлого зохицуулалтын газрын дарга гэгч тэр хоёрын зохион байгуулсан “Чингэлэг тээвэр”-ийн ажиллагаа ард иргэдийг сөхрүүлээд зогсохгүй Монгол Улсын 3 тэрбум төгрөгийг Хятад улс руу хийсгэж байгаа аж.

 

Тиймээс тэд өнөөдөр арай өөр замаар өөр дарга нартай ярилцаж “Чингэлэг тээвэр”-ийн ажиллагааг эргэж сайн хараач гэдгийг төр засгийнханд уламжлах гэж байна.

 

Цар тахалтай зэрэгцэн амьдарсан 2 жилд Монголын байтугай дэлийн эдийн засаг хямарсан. Гэтэл ийм үед ганц төгрөг ч болов эх орон, эх нутагтаа атгаад үлдэхийг бодох байтал 3 тэрбум төгрөгөөр ийнхүү тоглож байгаад жирийн ард иргэд харамсаж, бухимдаж байна.

 

Дээр нэр дурдсан хоёр дарга “Чингэлэг тээвэр”-ийн үйл ажиллагаа маш сайн болж байгаа, бараа бүтээгдэхүүний үнэ буурч байгаа гэх мэдээллийг зориудаар цацаж, ард иргэдийн тархийг угаахыг оролдож “Чингэлэг тээвэр” гэх жүжгийнхээ гол дүрд тоглосоор л байна.

 

Товчхондоо бол Монголын төрд огт хэрэггүй сайд чинь Л.Халтар гэгч энэ нөхөр бөгөөд түүний хамсаатнууд Монгол Улсын 3 тэрбум төгрөгийг үр ашиггүй цацаж зөвхөн өөрсдийнхөө халаас, хэтэвчийг зузаалж байгаа учраас ард иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрч хэзээ мөдгүй тэсрэхэд бэлэн болоод байна гэсэн үг.

 

Тиймээс л Монголын төрд огт хэрэггүй сайд гэж цоллож, үтэр түргэн зайлуулахыг ард иргэд хүсээд буй хэрэг. Бүр тодруулбал Зам тээврийн салбарт Л.Халтар сайдын ухаан үнэндээ хүрэхгүй байгааг өнгөрсөн хугацаанд болсон олон ч үйл явдлууд гэрчиллээ шүү дээ.

Эх сурвалж: ErenNews.mn

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button