Нэг хүн нас барж, 120 тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/03/10/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 120 тохиолдол шинээр нэмэгдэж, нэг хүн нас барлаа. Нийт нас баралт 2105 боллоо. Нийт тохиолдлын 70 нь Улаанбаатарт, 50 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 1154 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 12 хүн байна. Гэрийн хяналтад 4290 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.8 хувь буюу 2 271 943 хүн, 2-р тунд 66.8 хувь буюу 2 173 448 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 31 хувь буюу 1 027 253 хүн, 3.1 хувь буюу 107 993 хүн хамрагджээ.