Нас баралт бүртгэгдээгүй, нийт 1005 хүн хэвтэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/03/11/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 219 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй. Нийт нас баралт 2105 байна. Нийт тохиолдлын 137 нь Улаанбаатарт, 82 нь орон нутагт бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 1005 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 12 хүн байна. Гэрийн хяналтад 3996 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.8 хувь буюу 2 272 000 хүн, 2-р тунд 66.8 хувь буюу 2 173 542 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 31.6 хувь буюу 1 027 634 хүн, 3.3 хувь буюу 108 533 хүн хамрагджээ.

\

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button