БНХАУ-ын талаас сугалааны зарчмаар явагддаг аппликейшнээр нэвтрэх дугаарыг олгож байгаа
Замын-Үүд автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар Зам, тээврийн яамнаас мэдээлэл хийлээ.
Одоогоор хилийн цаана ачаа бараагаа оруулахаар овоорсон иргэдийн дараалал цэгцрэх шатандаа явж байна. Эрээний боомтоор автомашиныг сугалаагаар оруулж эхэлсэнд иргэд бухимдалтай байгаа ч зөвөөр ойлгох хэрэгтэй. Хилийн боомтоор нэвтрүүлж байгаа ачаа тээврийн жолоочдын дунд сугалаа явуулж байгаа гэдэг бол ташаа мэдээлэл. Сугалаа гэдгийг нэг мөр ойлгох хэрэгтэй. БНХАУ-ын талаас сугалааны зарчмаар явагддаг аппликейшнээр нэвтрэх дугаарыг олгож байгаа учраас бид дээрх зохицуулалтаар явахаас өөр сонголтгүй. Сугалаа явуулах болсон шалтгаан нь өмнө нь орж ирсэн тээврийн хэрэгслүүд дээр хэл ам гарсан учраас ил тод болгох үүднээс ингэж шийдвэрлэсэн.
Гаалийн хяналтын тухайд ногоон, улбар шар, улаан гэсэн үндсэн гурван төлөвт байна. Улаан төлөвтэй бол 100 хувь бүрэн хяналт шалгалт хийгдэнэ. Сошиалаар явж байгаа бичлэгийн тухайд мэдээлэлтэй, хориглосон, хязгаарласан бараа байх үндэслэлтэй тохиолдолд уг шалгалт хийгдэнэ.
С.Цог