Нас баралт бүртгэгдээгүй, нийт 962 хүн хэвтэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/03/12/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 175 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй. Нийт нас баралт 2105 байна. Нийт тохиолдлын 96 нь Улаанбаатарт, 79 нь орон нутагт бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 962 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 9 хүн байна. Гэрийн хяналтад 3709 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.8 хувь буюу 2 272 019 хүн, 2-р тунд 66.8 хувь буюу 2 173 594 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 31.6 хувь буюу 1 027 907 хүн, 3.3 хувь буюу 108 925 хүн хамрагджээ.

\

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button