Герман Оросын хийнээс татгалзахгүй гэж Германы канцлер мэдэгдэв

ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц хэлэхдээ, Герман болон Европ тэр чигтээ Оросын байгалийн хийгээс АНУ, Канадтай харьцуулбал хамаагүй илүү хамааралтай тул богино хугацаанд нийлүүлэлтээс татгалзаж чадахгүй гэв.

“Энэ бол ухамсартай, үндэслэлтэй, ойлгомжтой шийдвэр бөгөөд ямар ч тохиолдолд бид Европын эрчим хүчний салбарт байгаа импортыг зогсоохгүй гэж” О.Шольц хэлсэн байна.

Улстөрч мөн Европ нь далайн цаадах түншүүдийнхээ адил Оросын эсрэг үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж нэмж хэлэв. Европын холбоо ОХУ-д үзүүлэх хориг арга хэмжээгээ цаашид нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа хэдий ч Германы Эдийн засгийн яам Германы импортод Оросын байгалийн хийн эзлэх хувь 55 орчим, нүүрсний дор хаяж тал хувь, газрын тос 35 орчим хувь байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйений хэлснээр, Европын хамтын нийгэмлэг ойрын хугацаанд эрчим хүчний үнийн төрийн зохицуулалтыг нэвтрүүлж, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж, ойрын таван жилд Оросоос эрчим хүчний хараат бус байдалд хүрэхээр төлөвлөж байна. Фон дер Ляйений хэлснээр, ирэх өвөл гэхэд ЕХ-ны хийн агуулахуудыг 90-ээс доошгүй хувиар цэнэглэх төлөвлөгөөг боловсруулах шинжээчийн хэсэг байгуулагдана гэв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

З.Батцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button