Халдварын тохиолдол буурч, нас баралт бүртгэгдээгүй байна
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/03/14/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 92 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй. Нийт нас баралт 2105 байна. Нийт тохиолдлын 60 нь Улаанбаатарт, 32 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 928 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 9 хүн байна. Гэрийн хяналтад 3345 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.8 хувь буюу 2 272 019 хүн, 2-р тунд 66.8 хувь буюу 2 173 594 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 31.6 хувь буюу 1 027 907 хүн, 3.3 хувь буюу 108 925 хүн хамрагджээ.
Оллоо.мн