Өнөөдрийн байдлаар 856 хүн хэвтэн эмчлүүлж, нас баралт бүртгэгдээгүй байна
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/03/15/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 97 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй. Нийт нас баралт 2105 байна. Нийт тохиолдлын 80 нь Улаанбаатарт, 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 856 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 9 хүн байна. Гэрийн хяналтад 3016 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.8 хувь буюу 2 272 084 хүн, 2-р тунд 66.8 хувь буюу 2 173 713 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 31.6 хувь буюу 1 028 562 хүн, 3.3 хувь буюу 109 808 хүн хамрагджээ.
Оллоо.мн