Архангай аймаг 2030 он гэхэд 20 сая мод тарьж, ургуулна

Архангай аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод, тарьж, ургуулахаар төлөвлөжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг дотоодын болон олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд танилцууллаа.

Аймгийн 15 сум тус бүр нэг сая, уул уурхай, ойн нөөц ашигладаг байгууллага, аж ахуйн нэгжүүд үлдэх таван саяыг нь тарьж, ургуулах юм. 65 га мод үржүүлгийн талбайн хэмжээг ирэх хоёр жилд 600 га-д хүргэхээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж эхлээд байна.

Хууль бус мод бэлтгэл, ойн хортон шавж, цаг уурын өөрчлөлт зэргийн улмаас сүүлийн 10 жилд 25 мянган га ойн нөөц бүрэн устсан гэсэн судалгаа гарсан. Иймээс ойн санг нэмэгдүүлэх чиглэлээр цогц ажил хийхээр төлөвлөжээ.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button