Монголыг хэн удирдаад байна вэ

Хилийн цаана овоорсон ачааг татах асуудал цэгцрэх шатандаа явж байна гэж албаныхан мэдээлж байгаа.

 

Тэгвэл Хятадын талаас ачаа тээврийг сугалаагаар нэвтрүүлж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан нь ард иргэдийн уур бухимдлыг хүргэж байхад албаныхан үүнд “Ачаа тээврийн жолооч нарын дунд сугалаа явуулж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл. Гэхдээ Хятадын  талаас сугалааны зарчмаар явагддаг аппликейшнээр нэвтрэх дугаар олгож байгаа. Халдвар хамгааллын дэглэм баримтлах ёстой болохоор бид дээрх зохицуулалтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголтгүй” гэсэн өрөвдмөөр хариулт өгсөн.

 

Туурга тусгаар улсын Засгийн газрын гишүүд гэхэд яасан арчаагүй, мэдлэггүй, жул юм бэ. Тэгээд ч “Номхон тэмээ ноолоход амар” гэгчээр Хятадууд юу гэнэ бид түүнийг нь үг дуугүй биелүүлж байгааг сүүлийн хэдэн сард бэлхнээ харлаа.

 

                Хятадууд “Чингэлэг тээвэр”-ийг эхлүүлэх санал тавьсан

                “Чингэлэг тээвэр”-ийг тусгай үүргийн буюу цэргийнхнээр гйүцэтгүүлэх нь халдвар тархахаас хамгаална гэсэн саналыг Хятадын тал санал                                                                                                                                                                                                                                               болгосон

                Тэг цэгээ наашлуулах саналыг мөн л Хятадууд гаргасан

                Одоо хилийн тэг цэгийг томсгох саналыг ч мөн тэд тавьсан тул талбайг томсгох ажлыг тун удахгүй, маш яаралтай эхлүүлнэ гэж байгаа

Тэгвэл Гадаад хэргийн яам яг юу хийх ёстой юм бэ. Хилийн гадна байгаа ачаа бараа нь Б.Батцэцэг сайдтанд огт хамаагүй юм гэхэд тэрхүү ачаа барааг хэрхэн яаж оруулж ирэх талаас нь яриа хэлцэл хийх нь түүний ажил баймаар. Монголын ГХЯ-ны амьгүй хөдөлгөөнгүй мэт нэгэн авхайн гарт үлгэн салган хөдөлж ядаж байхад Хятадын захын нэг хотын дарга Монголын эдийн засгийг дүүжин даажин дээр суулгачхаад ёстой л дураараа савлуулж байна гэх дүр зураг тодоос тод харагдаж байгаа тул ард иргэд бухимдаж буй юм.

 

Бухимдахаас ч яахав. Үнэндээ бид чинь 30 мянган төгрөгөөр авч байсан нэг цамцыг өнөөдөр 80-100 мянган төгрөгөөр авах хэмжээнд бараа бүтээгдэхүүний үнэ өсчхөөд байна.

 

Товчхондоо бол их гүрэн “санал санаачлага” гэх нэрээр Монголыг хөдөлгөөд, бараг л удирдаад байна шүү дээ.

Эх сурвалж: ErenNews.mn

С.Цээл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button