Өнөөдрийн байдлаар 185 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нас баралт бүртгэгдээгүй
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/03/16/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 164 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй. Нийт нас баралт 2105 байна. Нийт тохиолдлын 106 нь Улаанбаатарт, 58 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 784 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 8 хүн байна. Гэрийн хяналтад 2911 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.8 хувь буюу 2 272 118 хүн, 2-р тунд 66.8 хувь буюу 2 173 847 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 31.6 хувь буюу 1 028 997 хүн, 3.3 хувь буюу 110 495 хүн хамрагджээ.
Оллоо.мн