БНСУ руу нэвтрэх шаардлага
БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх албанаас БНСУ-д ирж буй вакцины бүрэн тунд хамрагдсан (БНСУ-д болон бусад улсад) иргэдийн "Тусгаарлалтаас чөлөөлөх журам"-д өөрчлөлт оруулж шат дараатайгаар өргөжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
– 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн БНСУ-д болон Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” – Ковид19-ын вакцины гэрчилгээний системд бүртгүүлсэн иргэд;
(Гадаад улсад вакцинд хамрагдсан мэдээллээ өөрийн биеэр БНСУ дахь харьяа дүүргийнхээ эмнэлэгт очиж бүртгүүлэх шаардлагатай ба өөр хүнээр төлөөлүүлэн бүртгүүлэх бол харьяа эмнэлгээсээ лавлана)
– 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” – Ковид19-ын вакцины гэрчилгээний системд бүртгүүлээгүй иргэдийг “Тусгаарлалтаас чөлөөлөх журам” -ыг хэрэгжүүлж эхэлнэ.