Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өсжээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өсөж, өмнөх сараас 1.0 хувиар буурсан байна. 2022 оны 2 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.08 сая төгрөг болсон бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.58 сая төгрөг байна. 

2022 оны 2 дугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 2.94 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.52 сая төгрөг байна.  

\

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button