АНУ ба Колумб: Америкийн тэлэлтийн шатрын тавцан дээрх шинэ алхам

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Колумбын ерөнхийлөгч Иван Дуке нарын уулзалт нь 2022 оны тавдугаар сард болох Колумбын Ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын засаг захиргаа хөндлөнгөөс оролцох эхлэл байж магадгүй юм. Гэсэн хэдий ч ийм уулзалт нь Венесуэлд дарамт үзүүлэх нэг элемент байхыг ч шинжээчид үгүйсгэхгүй байна. Энэ талаар Александр Умрихины /regnum.ru 2022 03 12/ нийтлэлийг орчуулан хүргэж байна.

*   *   *

Дэлхийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбогдуулан АНУ-ын эрх баригчид хэд хэдэн чиглэлээр арга барилаа яаралтай шинэчилж байна. Ийм өөрчлөлтийн эхний шинж тэмдэг нь АНУ-ын Засгийн газрын комиссын Венесуэлд хийсэн айлчлал юм. Энэ уулзалт ямар ч үр дүнд хүрсэнгүй. Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны гадаад бодлогыг өөрчлөх хандлага нь эдийн засгийн хямрал болон Латин Америкт Оросын зэвсгийг байрлуулах аюулын улмаас аль хэдийн гарч эхэлжээ.

 

\Венесуэл

Венесуэлтэй нүүр тулах уу?

Венесуэлийн удирдлага АНУ-ын тавьсан хориг арга хэмжээг эртнээс, байнга буруушаасаар ирсэн. Эдгээр хязгаарлалтыг Венесуэлийн удирдагч Николас Мадуро өөрөө болон доод албан тушаалтнууд нь ч шүүмжилдэг. Үүний зэрэгцээ Венесуэл төдийгүй Куба ч АНУ-ын хориг арга хэмжээнд өртөж байгаа ч Каракасд нэг том давуу талтай байгаа нь газрын тос юм.

\Н.Мадуро​​​​

ОХУ-ын тусгай ажиллагаа эхэлж, түүнийг дагасан хориг арга хэмжээтэй холбоотойгоор АНУ-д газрын тос, нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом өссөн байна. Америкийн хүн амын дунд бензиний үнэд сэтгэл дундуур байгаа. Энэ нь АНУ-ын Ардчилсан тогтолцооны хүсч байгаагаас өөр зүйл юм. Үүнтэй холбогдуулан хямрал эхэлсний дараа шууд АНУ-ын засгийн газрын төлөөлөгчид Венесуэлд очсон- АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуланд, Конгрессын Сенатын Гадаад харилцааны хороонд хийсэн сонсголын үеэр холбогдох баримтыг хүлээн зөвшөөрөв.

“Гол зорилго нь Венесуэлийн шоронд хоригдож буй америкчуудын биеийн байдлыг шалгах явдал байв. <…> Бид мөн Венесуэлийн засгийн газрыг сөрөг хүчинтэй хэлэлцээрийн ширээний ард суулгахыг эрмэлзэж байна. <…> Бидний хэлэлцсэн өөр хэд хэдэн асуудал байсан” гэж В.Нуланд хэлэв.

Тэрбээр эдгээр хэлэлцээрийн талаар чимээгүй байхаар шийдсэн боловч Венесуэль бол газрын тос олборлогч дэлхийн тэргүүлэгч орнуудын нэг учраас газрын тосны нийлүүлэлтийн хариуд АНУ-ын хориг арга хэмжээг зөөлрүүлэх боломжийн тухай байсан гэж шинжээчид үзэж байна. Үүний зэрэгцээ ОХУ-аас өдөр бүр нийлүүлдэг 245 мянган баррель түүхий нефтийг АНУ нэн даруй сольж чадна гэдэгт зарим шинжээч эргэлзэж байв. Тэдний үзэж байгаагаар Кремльд үнэнч Латин Америкийн орнуудад Оросын зэвсгийг байрлуулж магадгүй гэсэн цуу яриа америкчуудыг бага зэрэг бухимдуулж байна.

Латин Америкийн зүрхэнд хутга зоов

Хэрэв зүүний үзэлтэй, Америкийн эсрэг үзэл баримтлалтай улс болох Венесуэльтэй тохиролцоонд хүрч чадаагүй бол Латин Америкийн өөр нэг улс илүү найрсаг болж хувирав. Жишээлбэл, Колумбын ерөнхийлөгч Иван Дуке Ерөнхийлөгч байх хугацаандаа баруун жигүүрийн либерал хүчний олон төлөөлөгчийн адил Вашингтоны чиг хандлагад хангалттай үнэнч байгаагаа харуулсан. Ийм үнэнч байдлын үр дүн нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден И.Дукетэй хийсэн уулзалтын үеэр гаргасан шийдвэрүүд байв: Америкийн удирдагч Колумбийг НАТО-гийн гаднах АНУ-ын гол холбоотон болгох төлөвлөгөөгөө зарлав.

\Иван Дуке

“Энэ бол манай улс хоорондын жинхэнэ өвөрмөц дотно харилцааг хүлээн зөвшөөрч буй хэрэг” гэж Байден Цагаан ордонд И.Дукетэй хийсэн хэлэлцээний дараа Ж.Байден хэлэв.

Өнгөц харахад Вашингтоны ийм шийдвэр нь Колумбын үндсэн хуулийн дагуу хоёр дахь удаагаа нэр дэвших эрхгүй, Америкийн чиг хандлагад үнэнч И.Дукед зориулж зүгээр л нэг “жижиг яс” болон гарын бэлэг өгч шиг харагдаж байна. Тэрбээр 2022 оны тавдугаар сард сонгуулийн дараа албан тушаалаа орхино. Гэвч бодит байдал дээр Колумбын тусламжтайгаар АНУ Венесуэлийн дотоод байдлыг бусниулахыг идэвхтэй оролдож байна гэж үзэх үндэслэл бий. Сүүлийн жилүүдэд Венесуэлийн эрх баригчид Колумбыг гэмт бүлэглэлийн гишүүдийг Венесуэлийн нутаг дэвсгэрт шилжүүлсэн гэж буруутгаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан 2021 оны сүүлийн хагаст Боливианы үндэсний зэвсэгт хүчин Колумбтай хиллэдэг нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулжээ. Ийнхүү тусгай ажиллагааны голомт нь Венесуэлийн Апуре мужид байрладаг бөгөөд цэргийнхэн зэвсэгт этгээдүүдийг байнга баривчилж, нутаг дэвсгэрийг минээс саармагжуулж, нуугдмал сүлжээг барьсан.

\Венесуэлийн арми​​​​​

Дарамт шахалт уу эсвэл тогтворгүй болгох гэх оролдлого уу?

“Колумб бол цэцэглэсэн, аюулгүй ардчилсан нийгмийг байгуулах бидний хамтын хүчин чармайлтын гол хэсэг гэдгийг би аль эрт хэлсээр ирсэн" гэж Ж.Байден И.Дукетэй уулзсаныхаа дараа хэлээд хоёр орны харилцаа "бүс нутгийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой" гэдгийг онцолжээ.

Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд мөн "Венесуэлийн хямрал нь бүс нутгийн хувьд асуудал болж байна" гэж тэмдэглэсэн бөгөөд талууд "улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хямралыг даван туулахад зайлшгүй шаардлагатай ардчиллыг сэргээхийг дэмжинэ" гэжээ.

Үүний зэрэгцээ хоёр удирдагч Венесуэльд Америкийн талд буулт хийхийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг ойлгуулсан. И.Дуке хэвлэлийн бага хурлын үеэр "Колумб өнөөдөр АНУ-ын импортолдог газрын тосны 3 орчим хувийг хангаж чадна" гэж хэлээд нийлүүлэлтийн хэмжээг аль болох нэмэгдүүлэхээ амлав. Колумб өнөөдөр Венесуэлээс илүү нүүрсустөрөгчийн нөөцөөр хангах боломж байгааг бид Ж.Байден болон түүний багт ойлгуулсан” гэж И.Дуке хэлэв.

Байден бооцоогоо өсгөж байна

2022 оны тавдугаар сард Колумбид болох сонгуулийн улмаас Америкийн засаг захиргаа зүгээр л хамаг боломжоо ашигласан байж магадгүй юм. 2021 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Конгрессын Бүгд найрамдах намаас төлөөлөгч Мария Эльвира Салазар Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны дэд хорооны хуралдааны үеэр Колумбын ерөнхийлөгчид зүүн хүчнийг төлөөлж нэр дэвшиж буй Густаво Петрогийн үйл ажиллагааг шүүмжилснээр ийм шийдвэрийн анхны "хараацай" сонсогдсон гэж хэлж болно. 

\

Густаво Педро​​​

“Ж.Байден Густаво Петро гэж хэн болохыг мэдэхгүй. Би түүнийг хэн болохыг хэлье: хулгайч, социалист, марксист, террорист, Колумбын олон нийтийн санал хураалтыг тэргүүлдэг" гэж М.Салазар хэлсэн. Өөр нэг Бүгд найрамдах намын гишүүн Марко Рубио түүнтэй санал нэгдэж, Густаво Петрогийн ялалт нь Латин Америкийн ардчилалд аюултай гэдгийг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

З.Батцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button