Өнөөдрийн байдлаар 153 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нас баралт бүртгэгдээгүй
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/03/17/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 95 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй. Нийт нас баралт 2105 байна. Нийт тохиолдлын 59 нь Улаанбаатарт, 36 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 727 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 15 хүн байна. Гэрийн хяналтад 2427 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.8 хувь буюу 2 272 118 хүн, 2-р тунд 66.8 хувь буюу 2 173 847 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 31.6 хувь буюу 1 028 997 хүн, 3.3 хувь буюу 110 495 хүн хамрагджээ.
Оллоо.мн