Өнөөдрийн байдлаар 26 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нас баралт бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/03/18/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 77 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй. Нийт нас баралт 2106 байна. Нийт тохиолдлын 57 нь Улаанбаатарт, 20 нь орон нутагт бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 654 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 16 хүн байна. Гэрийн хяналтад 2274 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.8 хувь буюу 2 272 176 хүн, 2-р тунд 66.8 хувь буюу 2 174 046 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 31.6 хувь буюу 1 029 716 хүн, 3.3 хувь буюу 111 486 хүн хамрагджээ.

\

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button