Өнөөдөр 85 шинэ тохиолдол нэмэгдэж, хоёр хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/03/19/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 85 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр хүн нас барж нийт нас баралт 2108 боллоо. Нийт тохиолдлын 42 нь Улаанбаатарт, 43 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 621 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 15 хүн байна. Гэрийн хяналтад 1994 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.8 хувь буюу 2 272 200 хүн, 2-р тунд 66.8 хувь буюу 2 174 127 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 31.6 хувь буюу 1 030 054 хүн, 3.3 хувь буюу 111 944 хүн хамрагджээ.