Цалингийн зээлээ хялбархаан аваарай
Гэнэтийн санхүүгийн хэрэгцээ гарсан үед, их ажлын хажуугаар банк орж амжихгүй завгүй явахад тань зайнаас авч болох, цаг зав хэмнэсэн ухаалаг үйлчилгээ юу юунаас илүү чухал билээ. Тэгвэл өөрийн хаа байгаа газраасаа, хүссэн үедээ цахимаар цалингийн зээлийг шуурхай авах боломжийг ХААН Банк харилцагчдадаа санал болгодог.
Харилцагч та Khan Bank аппликэйшнийхээ “Зээл” цэс болон www.khanbank.com вэб хуудасны “Цахим салбар” хэсэгт хандан хүсэлтээ илгээх бөгөөд автомат тооцоолуур танд хэдэн төгрөгийн зээл олгох боломжтойг судлан хариу өгөх юм. Харин зээлийн эрх нь нэгэнт тогтоогдсон тохиолдолд өөрийн сонгосон салбарт нэг удаа очиж гэрээнд гарын үсэг зурснаар хүссэн үедээ хэзээ ч, хаанаас ч, ажил, амралтын өдөр харгалзахгүйгээр ердөө 5 минутын хугацаанд зээл авах боломжтой болно.
Нийгмийн даатгалын баталгаажсан ХААН Банкаар цалингаа авдаг харилцагч та цахимаар цалингийн зээл авч болох бөгөөд дараах шалгуурыг хангасан байх ёстой.
-
Нийгмийн даатгалын шимтгэлээр баталгаажсан цалингийн орлоготой бөгөөд банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх;
-
Үндсэн зээл хүсэгчийн тэтгэвэрт гарах наснаас өмнө зээл төлөгдөж дуусахуйц байх;
-
Сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх;
-
Монголбанкны зээлийн мэдээллийн санд зээлийн муу түүхгүй байх;
-
Зээл хүсэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;
Онлайнаар цалингийн зээл авах нь ямар давуу талтай вэ?
-
Зээлийн шийдвэр 5 минутад гарна;
-
Зээл олголт ердөө 5 минутын дотор (зээлийн эрх тогтсон харилцагчид);
-
Зээлийн илүү таатай нөхцөл;
-
Зээлийн өргөдлийн хураамжгүй;
-
Нэг удаа салбарт очиж зээлийн эрх нээх гэрээнд гарын үсэг зурснаар дахин банканд очихгүйгээр зээл авна.
Та Khan Bank аппликэйшнээр хандан цалингийн зээл авах бол зааварчилгаатай ЭНД дарж танилцана уу.