Ерөнхий сайд Баян-Өлгий аймгийн ард иргэдтэй уулзаж, Наурызын баярын арга хэмжээнд оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 3-р сарын 21,22-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас улс орны хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг УИХ-аар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү бодлогоо 21 аймгаар тойрч ард иргэддээ танилцуулж буй бөгөөд Казах түмний хаврын баяр Наурызыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт хүрэлцэн очоод байна. Ерөнхий сайд Баян-Өлгий аймгийн ард иргэдтэй уулзаж, Наурызын баярын арга хэмжээнд оролцоно.