Монгол хэл, бичгийн шалгалтын суудлын хуваарийг маргаашнаас хэвлэн авах боломжтой
Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцогчид заавал Монгол хэл, бичгийн мэдлэгээ шалгуулдаг. Монгол хэл, бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 2-нд товлогдсон бөгөөд суудлын хуваарийг маргаашнаас хэвлэж авах боломжтой. Монгол хэл бичгийн шалгалтад ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Бүртгэлийн хуудас
2. Суудлын хуваарь
3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирж 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.