Халдварын тохиолдол 46-аар нэмэгдэж, нас баралт бүртгэгдсэнгүй
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/03/22/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 46 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдсэнгүй. Нийт нас баралт 2108 байна. Нийт тохиолдлын 32 нь Улаанбаатарт, 14 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 508 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 18 хүн байна. Гэрийн хяналтад 1558 хүн байна
Оллоо.мн