Л.Наранбаатарыг “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар томилов
Гуравдугаар сарын 23-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгосноор тус үйлдвэр төрийн өмчид шилжсэн.
Тэгвэл тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Лүндэгийн Наранбаатарыг томилсон талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл танилцуулсан.
С.Цог