Баянзүрх дүүргийн Төсөв, санхүү эдийн засгийн хороо хуралдлаа
Баянзүрх дүүргийн Төсөв, санхүү эдийн засгийн хороо нь 25 төлөөлөгчөөс 19 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй 76%-ийн ирцтэйгээр хуралдаа. Хурлаар Орон нутгийн санг, бүрдүүлэх захиран зарцуулах Түүнд хяналт тавих журам батлах тухай болон холбогдох 2 асуудлыг хэлэлцлээ.
Хурлын дүгнэлтээр холбогдох ажлын хэсэг байгуулж 28-ны нэгдсэн хуралдаанаас өмнө санал гаргах шийдвэрийг гаргалаа.
Мөн Орон нутгийн хөгжлийн санг Баянзүрх дүүрэгт жишиг болгон анхлан хэрэгжүүлж байгаа учир журамд хэд хэдэн саналыг тусгах шаардлагатай гэж үзэн дотоод журмын төслийг ахин судалгаа шинжилгээний үндсэн дээр нэгдсэн хуралдаанд дахин оруулах санал хэлэлцлээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.