Оросын эсрэг хориг арга хэмжээний ‘урвуу нөлөө’-ний талаар О.Шольц хэлэв
ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахдаа тэдний "урвуу нөлөөг" харгалзан үзэх шаардлагатай гэж Германы канцлер Олаф Шольц хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Украинд Оросын тусгай ажиллагаа явуулж, барууны орнууд Москвагийн эсрэг шинэ хязгаарлалт тогтоосны дараа Берлин Оросоос эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэхээс татгалзахад эрт байна гэж удаа дараа мэдэгдсэн. Үүний зэрэгцээ нөхцөл байдал сөргөөр үүссэн тохиолдолд ийм шийдвэр гаргахыг тэд үгүйсгэсэнгүй. "Энэ нь богино хугацааны асуудал биш. Харин урт хугацааны сөргөлдөөн байх болно. Тэгээд бид хамтдаа тэвчих ёстой. Тиймээс энэ асуудалд Германы байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байна.
Нэмж дурдахад энэ нь Германаас илүү газрын тос, байгалийн хий, нүүрсний импортоос ихээхэн хамааралтай бусад олон гишүүн орнуудын хувьд ч мөн адил юм” гэж канцлер хэлэв. Европ болон түүний түншүүд "ийм том улсын эсрэг урьд өмнө авч байгаагүй хатуу хориг арга хэмжээг авсан" гэж О.Шольц нэмж хэлэв.
ОХУ-аас Европын холбооны импортын газрын тос, байгалийн хий, нүүрсний хараат байдлыг бууруулах урт хугацааны зорилго нь Европын холбооны бүх гишүүн орнуудыг нэгтгэж байна гэж Канцлер мэдэгдэв.
Зууны мэдээ
З.Батцэцэг