Өнөөдөр говь, тал, хээрийн бүс нутгаар салхи, шуургатай байна
Малчид, иргэд, тээвэрдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа говь, талын нутгаар салхи шуургатай байна.
2022 оны 03 сарын 25-ны 20 цагаас 03 сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, өдөртөө Дорнодын тал нутгаар нойтон цас, цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 12-14 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
2022 оны 03 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
27, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29-нд тал, хээрийн нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.