Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах нөхцөлийг нэрлэжээ

Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах нөхцөлийг нэрлэсэн байна. Энэ нь бүрэн гал зогсоох, Оросын цэргийг Украины нутаг дэвсгэрээс гаргах явдал юм гэж түүний хэлснийг Телеграф сонин иш татав.“Бүрэн гал зогсоож, цэргээ гаргаснаар л хориг арга хэмжээг цуцлах ёстой” гэж Л.Трасс нэмэж хэлжээ.

Цаашид түрэмгийлэл хийхгүй гэсэн амлалт Оросоос ч шаардана. Үүний зэрэгцээ Их Британийн Гадаад хэргийн яамны тэргүүн ОХУ-ын эсрэг тавьсан хязгаарлалтыг хоёр дахин нэмэгдүүлэх ёстойг тэмдэглэв. Мөн Украинд нийлүүлэх зэвсэг, цэргийн техник хэрэгслийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай тухай онцолсон байна. Эх сурвалж: www.news.ru

 “Зууны мэдээ” сонин

З.Батцэцэг

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button