Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу  “Түймрийн аюултай үе” гэж үздэг.

Түүнчлэн энэ жилийн хувьд хуурайшилтын зэрэг өндөр байгаа бөгөөд хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.

Иймд, иргэн та ногоон бүсэд зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж галын аюулгүй байдлаа хангах, айл өрхүүд халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button