Хүүхдийн биед халдсан ‘KFC’-ийн ажилтны хэргийг шалгаж эхэлжээ
Өнгөрсөн Бямба гарагт "KFC" түргэн хоолны газрын ажилтан тус газраар үйлчлүүлж байсан хүүхдийн биед халдсан талаар мэдээлэл гараад байсан.
Хэргийг тодруулбал Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах "Хоум Плаза" салбарын КFC түргэн хоолны газраар үйлчлүүлж байсан өсвөр насны дөрвөн хүүхэд хоорондоо ярилцаж инээснийг өөрийг нь шооллоо гэж бодсоны улмаас тус газрын ажилтан 13 настай хоёр охины биед халдсан аж. Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг хийж эхэлжээ.
Оллоо.мн