Гэрийн хяналтад 936 хүн байна, нас баралт бүртгэгдээгүй
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/03/29/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 87 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдсэнгүй. Нийт нас баралт 2108 байна. Нийт тохиолдлын 61 нь Улаанбаатарт, 26 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 335 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 13 хүн байна. Гэрийн хяналтад 936 хүн байна.
Оллоо.мн