ОХУ-д суралцуулах тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуулийн боловсролын бакалаврын зэргийн сургалтад алба хаагч, иргэдийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бүртгэнэ.

Бакалаврын сургалтад элсэхийг хүссэн иргэдэд тавигдах шаардлага

  • Орос хэлний мэдлэгтэй байх;
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд “А”, “В” үнэлгээтэй суралцаж байгаа 25 хүртэлх насны суралцагч;
  • Ерөнхий боловсролын сургуулийг “А”, “В” үнэлгээтэй суралцаж төгссөн, төгсч байгаа иргэн;
  • Бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй буюу бие бялдрын зөв хөгжилтэй байх;
  • Биеийн ил харагдах хэсэгт сорви, шивээсгүй байх;
  • Мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж төрийн албанд тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргуулсан байх;
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн болон хар тамхи, мансууруулах бодисын шинжилгээнд хамрагдсан байх;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см-ээс багагүй байх;
  • 18-25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.

Бакалаврын сургалтад элсэхийг хүссэн алба хаагчдад тавигдах шаардлага

  • Орос хэлний мэдлэгтэй байх;
  • Эрүүл мэндийн үзлэгээр архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй байх;
  • Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил, дутагдал гаргаж байгаагүй байх;
  • Цагдаагийн байгууллагад 3-аас доошгүй жил “А”, “В” буюу түүнтэй тэнцэх үнэлгээтэй ажилласан байх;

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
  • Төрсний гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
  • Боловсролын гэрчилгээ, диплом /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
  • Одоо суралцаж буй иргэн, оюутан бол сургуулийн тодорхойлолт, сургалтын голч дүнгийн хуулбар;
  • Иргэний ял шийтгэгдэж байсан эсэх талаар лавлагаа;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • 4×6 хэмжээтэй цээж зураг 4 хувь;

Бүртгэл

  • Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж, эрүүл мэндийн үзлэгийн төлбөрийг сонгон шалгаруулалтад оролцогч тухай бүр зарласан хугацаанд хариуцаж, төлнө.
  • Бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан алба хаагч, иргэдээс Орос, Монгол хэл, бие бялдар, сэтгэл зүйн сорилын шалгалт, ярилцлага авна;
  • Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэх алба хаагч, иргэд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд өөрийн харъяалах оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлнэ. /Лавлах утас: 7019-1044/
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button