Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа 7.4 их наяд төгрөгийн зээл олгожээ
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.
Хэлэлцүүлэгт Сангийн яам, Монголбанк, Үндэсний аудитын газар, Хөгжлийн Банкны төлөөллүүд оролцохоос гадна тус банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцох юм.Мөн зарим гишүүний саналаар дээрх байгууллагуудын зөвхөн удирдах албан тушаалтнуудыг оролцуулахаас гадна Авлигатай тэмцэх газрын дарга, Улсын ерөнхий прокурорыг дуудан оролцуулахаар болжээ.
Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийсэн УИХ-ын Ажлын хэсгийн дарга Б.Баттөмөр “Хөгжлийн Банканд 110-аад ажилтан дөрвөн дэд захирал, нэг гүйцэтгэх захиралтай баг ажиллаж байна. Хийж байгаа ажилдаа тохирсон баг ажиллах ёстой.Тус банканд хийсэн удаа дараагийн шалгалтын мөрөөр арга хэмжээ аваагүй нь өнөөдрийн байдал үүсэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.Хөгжлийн Банк байгуулагдсан цагаасаа 7.4 их наяд төгрөгийн зээлийг олгоод байна” гэв.
Өнгөрсөн хугацаанд:
-Ким Жан Жин гэдэг Солонгос захирлын үед буюу 2013 оны тавдугаар сараас өмнө “Хөтөл” компани болон ТОСК-ийн зээлүүдийг олгосон
-Б.Шинэбаатар ТУЗ-ийн дарга Ж.Мөнбат гүйцэтгэх захирлын үед Эрэл, QSC, ТОСК, Бэрэн, МАК, Монполимет компаниудад зээл олгосон
-Б.Даажамба, М.Баярмагнай нарын удирдлагын үед Б.Батбаяр, НВЦ, Монгол драй милк компаниудад
Г.Амартүвшин захирлын үед зургаан зээл
Н.Мөнхсүхийн үед хоёр зээл олгосон байна.
Зууны мэдээ сонин
Б.Од