Улаанбаатарт 55, орон нутагт 57 тохиолдол нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/03/31/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 112 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдсэнгүй. Нийт нас баралт 2108 байна. Нийт тохиолдлын 55 нь Улаанбаатарт, 57 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 292 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 11 хүн байна. Гэрийн хяналтад 889 хүн байна.
Оллоо.мн