Загасчлалын хорио эхлэв
Амьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 15-ыг хүртэл загас агнахыг хориглосон байдаг. Тухайн хориглосон хугацаа нь загасны үржлийн үе юм. Загас үржлийн үедээ маш олон тооны түрс шахдаг ч мянгаас нэг нь л жараахай болдог. Мөн үржлийн үед нь загас агнавал тухайн төрөл зүйл устах хүртэл аюул учирдаг тул энэ үеэр загасчлалд хорио тогтоодог байна.
Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог байна. Иймд хориглосон хугацаанд загас агнасан тохиолдолд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх эсвэл барьсан загасны төрлөөс хамаараад өөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг байна.
Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг аж. Нэмж дурдахад: Манай оронд 11 овгийн 36 төрөл, 70 гаруй зүйлсийн загас бий. Эдгээрийн 30-аад нь агнуурын загас юм.
С.Тэлмэн
Оллоо.мн