Монгол хэл бичгийн шалгалтын ирц 95 хувьтай байлаа
Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны 04 сарын 02-ны өдөр улсын хэмжээнд нийт 49 шалгалтын байранд амжилттай зохион байгууллаа.
Шалгалтад нийт 37375 шалгуулагч бүртгүүлсэн ба шалгалтын ирц 95 хувьтай байлаа.
Шалгалтын дүн оноог 2022 оны 04 сарын 13-ны өдөр eyesh.eec.mn цахим хуудсанд байршуулна.
Оллоо.мн