Намын бүлгүүд болон ажлын хэсгийн хуралдаантай
ДАВАА ГАРАГ /2022.04.04/
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
10.00 цагт Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд
10.00 цагт Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан
“Их Эзэн Чингис хаан” танхимд
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
10.00 цагт
Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан“Их засаг” танхимд
10.00 цагт Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсронгуй болгох Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
“Үндсэн хууль” танхимд
14.00 цагт Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд
14.00 цагт Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
“Их Эзэн Чингис хаан” танхимд
14.00 цагт Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
“Үндсэн хууль” танхимд
14.00 цагт Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан
“Их засаг” танхимд