УУХҮЯ: АИ-92 автобензиний 43 хоногийн нөөцтэй байна

Гуравдугаар сарын 25-аас 31-ний өдрүүдэд авто замаар 2,711 чингэлэг, төмөр замаар 700 чингэлэг нийт оны эхнээс 2,521.3 мян.тн нүүрс экспортод гаржээ.

Мөн хугацаанд авто замаар 248 чингэлэг, төмөр замаар 108 чингэлэг буюу оны эхнээс 334.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 5.8 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 16, төмөр замаар 799 чингэлэг буюу оны эхнээс нийт 616.1 мян.тн-ыг экспортолжээ. 

Харин Төв банк оны эхнээс гуравдугаар сарын 31-ний байдлаар 3,439.0 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 529 мянган тонн буюу 18.2 хувиар өсөв.

Улсын хэмжээнд өнгөрөгч сарын 31-ний өдрийн байдлаар нийт 157,835 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12,901 тн, АИ-92 автобензин 57,607 тн, АИ-95 автобензин 3,993 тн, ДТ 81,782 тн байгаа ба АИ-92 автобензиний 43, АИ-95 автобензиний 45 хоногийн, А-80 автобензиний 77, ДТ-ний 30 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 82,461 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 3,464 тн, АИ-92 автобензин 34,642 тн, АИ-95 автобензин 2,299 тн, ДТ 40,615 тн байгаа ба АИ-92 автобензиний 36, АИ-95 автобензиний 34, ДТ-ний 37 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 16,046 тн, хангайн бүсэд 10,947 тн, төвийн бүсэд 32,648 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 10,630 тн.

Манай улс он гарсаар нийт 414.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 10.3 мян.тн, АИ-92 автобензин 160.7 мян.тн, АИ-95/98 автобензин 7.1 мян.тн, ДТ 202.3 мян.тн, онгоцны түлш 5.8 мян.тн, бусад 28.2 мян.тн байна.  

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button