ХААН Банкны байгууллагын интернэт банк шинэчлэгдэж, үйлчилгээний нэр төрөл нэмэгдлээ

ХААН Банкны байгууллагын харилцагчид интернэт банкны үйлчилгээгээр дамжуулан хүссэн үедээ байгууллагынхаа дансны хуулга, орлого, зарлагын дэлгэрэнгүй мэдээллийг авч, өндөр нууцлал дор санхүүгийн гүйлгээгээ хийдэг билээ. Энэхүү үйлчилгээг харилцагчдадаа хүргэж эхэлснээр  байгууллагын санхүүгийн ажилтан, нягтлан бодогчдын гараар хийдэг байсан ажиллагаануудыг автомат болгосноор  цаг завыг нь хэмнэн, алдаа гаргах магадлалыг бууруулж чадсан. Тэгвэл энэ удаад байгууллагын интернэт банк шинэчлэгдэж, харилцагчдадаа хүргэх үйлчилгээний төрөл нэмэгдсэнээр нэг цэгээс илүү олон үйчилгээг, илүү хялбараар авч, ажлаа  хөнгөвчлөх боломж бүрдэж байна.

Цаашид байгууллагын интернэт банкаараа дамжуулан авч болох үйлчилгээнүүдийг та бүхэнд танилцуулъя.

  • Бүртгэлтэй төхөөрөмжөө баталгаажуулах

Байгууллагын интернэт банкны дансанд тань нэвтэрч болох төхөөрөмжөө баталгаажуулдаг болсноор элдэв халдлагад өртөх магадлал эрс  буурч, байгууллагын хэрэглэгч та илүү аюулгүй орчинд санхүүгийн үйлчилгээ авах юм.

  • Татвар төлөх

Байгууллагын бүхий л төрлийн татварыг та бүхэн хүссэн үедээ хэдхэн товчлуур дарснаар богино хугацаанд хийх боломжтой боллоо.

  • Төлбөр төлөх

Байгууллагын ус, цахилгаан гэх мэт урсгал зардлын төлбөрөө энэхүү цэсээр дамжуулан хийх боломж бүрдсэн. 

  • Багцын гүйлгээ

Та хүсвэл ганц үйлдлээр нэг багцад хамаарах хэдэн ч гүйлгээ хийж болно. 

  • Цалингийн гүйлгээний төрөл нэмэгдсэн

Байгууллагынхаа ажилтнуудын цалингийн гүйлгээг богино хугацаанд хамгийн хялбараар хийх боломжтой.

  • Тусламж цэс

Хэрэв танд ойлгомжгүй, эргэлзэх зүйл гарсан бол “Тусламж” цэсээр дамжуулан хүссэн асуултынхаа хариултыг богино хугацаанд олж аваарай.

  • Хөтөч

Хэрэв та байгууллагын интернэт банкны шинэхэн хэрэглэгч бол энэхүү хөтчийн өгсөн заавар, зөвлөгөөний дагуу богино хугацаанд энэхүү платформыг бүрэн эзэмшиж чадахаар боллоо.

ХААН Банк энэхүү үйлчилгээгээ цаашид улам өргөжүүлж, байгууллагын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан платформ үүсгэхийн тулд тууштай ажилласаар байх болно. Байгууллагын эрхэм харилцагч та бүхэн хамгийн сүүлийн үеийн нэмэлт үйлчилгээг хамгийн түрүүнд авч, байгууллагын санхүүгийн хэрэгцээгээ богино хугацаанд нэг цэгээс хангахыг хүсэж байгаа бол ХААН Банкны өөрт ойр байрлах тооцооны төвд хандана уу.

 

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button