ОХУ найрамдалт харилцаатай 52 улстай нислэгээ сэргээнэ

ОХУ-ын Засгийн газар энэ сарын 9-нөөс агаарын тээвэр дэх коронавирусын хязгаарлалтаа цуцалж, 52 улстай нислэгээ сэргээхээр болжээ.

 

Тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин “Халдварын түвшин буурч байгаа учраас Оросын авиа компаниудын чиглэлийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Одоогоор 15 улс руу, тэр дундаа Евразийн эдийн засгийн холбооны улсууд руу /Армени, Беларусь, Казахстан, Кыргызстан/, Катар, Мексик рүү нисэх боломжтой байна. Харин дараа нь Аргентин, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк болон бусад найрамдалт харилцаатай 52 оронтой нислэгээ сэргээхээр боллоо” гэж мэдэгдсэн байна.

 

Нислэгээ сэргээж буй 52 улсын жагсаалтад:

Алжир, Аргентин, Афганистан, Бахрейн, Босни Херцеговин, Ботсван, Бразил, Вьетнам, Хонконг, Венесуэл, Египт, Зибабве, Израил, Энэтхэг, Индонез, Йордан, Ирак, Кени, Хятад, Хойд Солонгос, Коста Рика, Кувейт, Ливан, Лесото, Маврики, Мадагаскар, Малайз, Мальдив, Марокко, Мозамбик, Молдав, Монгол, Мьянмар, Намиби, Оман, Пакистан, Перу, Саудын Араб, Сейшелийн арлууд, Серби, Сири, Тайланд, Танзани, Тунис, Турк, Уругвай, Фижи, Филиппин, Шри Ланк, Этиоп, Өмнөд Африк, Ямайк багтжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button