​Олон нийтийн буюу Хамтын санхүүжилт- Санхүүгийн шинэ боломж

Өнөө үед бизнесийн байгууллагууд өөрсдийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд олон нийтийн санхүүжилт буюу хамтын санхүүжилтийн үйл ажиллагааг сонгож байна.

Олон нийтийн буюу хамтын санхүүжилт гэж юу вэ?

Энэ нь аливаа бизнесийн шинэ санаа, төслийг санхүүжүүлэх зорилгоор хоёр болон түүнээс дээш хувь хүн, аж ахуйн нэгжээс хөрөнгө татан төвлөрүүлэх үйл явц юм. Өөрөөр хэлбэл нэг итгэл үнэмшил, зорилго бүхий хүмүүс нэгдэн өөрсдөдөө байгаа бага ч хамаагүй мөнгийг нийлүүлэн хамдаа гайхамшгийг бүтээх боломжийг хамтын санхүүжилт олгодог гэж хэлж болно.

Олон нийтийн санхүүжилт нь хувьцаа, эргэлтийн хөрөнгө, хандив тусламж, шагналын гэсэн дөрвөн төрөл байдгаас Монголд харьцангуй хөгжиж, танигдаж буй нь эргэлтийн хөрөнгийн санхүүжилт юм.

Яагаад чухал вэ?

Багагүй жил үргэлжилсэн цар тахлын дараах хямрал, Орос- Украйны зөрчил зэргээс улбаалан эдийн засгийн нөхцөл хүндэрч, банкны хүү царцаж төгрөгийн ханш тасралтгүй унаж буй энэ үед өөрийн хөрөнгийг зүгээр харж суугаад цаас болгох уу эсвэл өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийхүү гэдэг сонголт хэн бүхний өмнө тулгарч буй.

Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл энд дарна уу. https://mazudo.mn/

Ийм үед мэдлэг, мэдээлэл дутмаг гээд гараа хумхиж суулгүй санхүүгийн боловсролоо сайжруулах нь маш чухал. Инфляци өндөр үед үл хөдлөх хөрөнгө худалдан авахад ашгийн коэффициент маш бага байдаг.  Маш их савалгаатай эдийн засгийн сорилтод хэн мэдээлэл сайтай нь хождог нь бизнесийн хууль юм.

Хэрэв Та ажлынхаа хажуугаар нэмэлт бизнес хийх боломжгүй, идэвхтэй хөрөнгө оруулагч байх цаг завгүй бол эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд хөрөнгө оруулбал илүү тохиромжтой.  Таны мөнгөн хөрөнгийг өөр олон хүмүүсийн хөрөнгө оруулалттай нийлүүлж бизнес нь тогтворжсон иргэд, байгууллагуудыг санхүүжүүлэн урьдчилан тохирсон нөхцөлийн дагуу хүү, зээлийг эргэн төлөх үйл явц Монголд нэвтрээд амжилттай хэрэгжиж буйг дуулгахад таатай байна.

\

Ямар үр ашигтай вэ?

Та олон нийтиийн буюу хамтын санхүүжилтэд хөрөнгө мөнгөө оруулснаар идэвхтэй хөрөнгө оруулагч байхаас гадна тогтвортой бизнесийн үйл ажиллагаанд оролцох, туршлага хуримтлуулах, тухайн бизнесийг өсөн хөгжихөд нь туслах зэрэг олон боломжуудыг бий болгодог.

Товчхондоо хамтын санхүүжилт нь санхүүгийн зах зээлийн нэг хэсэг биш учраас хөрөнгийн зах зээлийн үр нөлөөнд санаа зовох шаардлагагүй хамгийн эрсдэл багатай алхам юм.

Хамтын санхүүжилт нь өнөөдөр манай оронд МУ-ын Иргэний хуулийн холбогдох заалтуудын хүрээнд зохицуулагдаж голчлон зээлийн гэрээ батлан даалтын харилцаагаар явагдаж байна.

Иймээс Та бүхэн “Мазудо” лизингийн хөрөнгө оруулалтын саналыг сонирхоод үзээрэй. Хүсвэл хэн ч бидэнтэй хамтран хамтын санхүүжилтийн чиглэлээр хөрөнгө босгох эсвэл хөрөнгө оруулах зэргээр  санхүүгийн гол тоглогч болох боломжтой юм.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг https://mazudo.mn/ цахим хуудас болон https://www.facebook.com/Mazudoleasing пэйжээс аваарай.

Танд амжилт хүсье!

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button