Л.Оюун-Эрдэнэ: А.Адъяасүрэн нарын парламентын нэр бүхий гишүүд энэ хэрэгт холбоотой

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсаны дараа  Ерөнхий сайд болон  Засгийн газрын гишүүд мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ  “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой асуудлыг гаргаж тавихаар төлөвлөж байна, нуугаад яах вэ? Маш олон охин компанитай, тус бүр дээр төлөөлөн удирдах зөвлөлүүдтэй. Тэнд төрөөс гадуур, хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэж байгаа. Тавантолгой дээр өнөдрийг хүртэл сүүлийн 17-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим ам.доллараар ачигдаад, хилийн цаана 120-180 ам.доллар болгодог. Энэ дундах 60-70 долларын зөрүүг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцрэхэд Монгол Улсын ДНБ хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд маш олон автомашинууд байгаа. Автомашинд манай парламентын нэр бүхий гишүүд холбогдсоны нэг нь  А.Адъяасүрэн гишүүн. Цаана нь манай нөлөө бүхий том лидерүүд гарч ирнэ.  Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Яагаад гэвэл тэдэнд маш их ашиг өгч байсан" гэлээ.

С.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button